Угтах хаалганаас унаж нарийн гэдэс нь тасарсан 6 настай хүүхдийг нисдэг тэргээр ГССҮТ-д авчиржээ

Х.Оргил
07 сарын 06, 2020

Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн Дадал сумын чиглэлд аялж явсан гэр бүлийн 6 настай эмэгтэй хүүхэд тус сумын угтах хаалганы хөшөө баримлаас унаж, хэвлийн хэсэгт цус алдаж, нарийн гэдэс тасарчээ.

Тус дуудлагыг өчигдөр 07:30 цагт хүлээн авсан бөгөөд тус сумын Эрүүл мэндийн төвийн их эмч Ж.Батсүрэн Э.Номунбилэгт нар хагалгаа хийсэн байна. 

Ар гэрийн хүсэлтээр Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн МИ-171Е загварын нисдэг тэрэгний багийн 4 гишүүн, ГССҮТ-ийн 4 эмч, нийт 8 хүний бүрэлдэхүүнтэй гэмтсэн охиныг Хэнтий аймгийн Баян-Адарга сумаас  авч ГССҮТ-ийн Сэхээн амьдруулах тасагт хүргэжээ.


Холбоотой сэдвүүд

гссүт обег

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.