Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

УГТЭ: Бусаны Донг-А их сургуулийн эмнэлэгтэй хамтарсан телемедицины төв байгууллаа | Peak News

УГТЭ: Бусаны Донг-А их сургуулийн эмнэлэгтэй хамтарсан телемедицины төв байгууллаа

Улсын Гуравдугаар төв эмнэлэгт БНСУ-ын Бусан хотын засаг захиргаа, олон улсын эдийн засгийн засгийн хамтын ажиллагааны газрын удирдлага болон Бусан бүс нутгийн анагаах ухаан, эрүүл мэндийн байгууллагын хамгийн том төв Донг-А их сургуулийн эмнэлгийн захирал тэргүүтэй төлөөллүүд албан ёсны айлчлал хийлээ.  

Айлчлалаар Гуравдугаар эмнэлэгт Донг-А их сургуулийн эмнэлэгтэй хамтарсан алсын зайн оношилгоо эмчилгээний зориулалттай Телемедицины төв байгуулж, олон талт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Эмнэлгүүд энэхүү телемедицины төвөөр дамжуулан Зүрх судас, тархи, мэдрэл, хавдар  болон төрөлжсөн мэргэшлийн бусад бүхий л чиглэлүүдэд Монгол Улсад хараахан оношлох эмчлэх боломжгүй өвчин эмгэгийн нарийн төвөгтэй тохиолдлуудаар эмч, эмнэлгийн мэргэжилтний хамтарсан хэлэлцүүлэг зөвлөгөөн, эмч мэргэжилтний онлайн сургалт семинарийг тодорхой давтамжтайгаар зохион байгуулах үйл ажиллагаанудыг хэрэгжүүлэх боллоо.

Зураг
Тайлбар

Донг-А их сургуулийн эмнэлэг нь зүрх тархи судас, мэдрэл, нуруу нугасны мэс засал, яаралтай тусламж, хавдар, эрхтэн шилжүүлэх чиглэлүүдээр Солонгос улсын эрүүл мэндийн яамнаас магадлан итгэмжлэгдсэн Бусан бүс нутгийн эрүүл мэндийн томоохон төв эмнэлэг болох бөгөөд эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, технологийн хөгжлөөр улсдаа тэргүүлэгч эмнэлгүүдийн нэг юм. 

Эмнэлэг хоорондын хамтын ажиллагааг Бусан хотын захиргааны зүгээс бүхий л талаар дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлсэн бол эмч мэргэжилтэн солилцооны хөтөлбөрийн хүрээнд тус эмнэлгийн зүрх судасны мэргэжлийн 2 эмч мэргэжилтэнг ирэх 11 дүгээр сараас эхлэн Донг-А эмнэлэгт хүлээн авч богино хугацааны сургалтад хамруулахаар болж, хамтын ажиллагааны гараагаа амжилттай эхлүүллээ.  

Эх сурвалж: УГТЭ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.