Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

УГТЭ, ЭХЭМҮТ хүүхдийн зүрх, тархины мэс заслын чиглэлд хамтарч ажиллана | Peak News

УГТЭ, ЭХЭМҮТ хүүхдийн зүрх, тархины мэс заслын чиглэлд хамтарч ажиллана

Н.Жавхлан
03 сарын 27, 2025

Төрөлжсөн мэргэшлийн тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг бууруулах чиглэлээр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан сайдын хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд ялангуяа хүүхдийн зүрхний төрөлхийн гажгийн мэс засал болон хүүхдийн тархи мэдрэлийн мэс заслын тусламж үйлчилгээнд ЭХЭМҮТ-ийн эмч, эмнэлгийн мэргэжилтнийг ажлын байрны сургалтаар чадавхижуулах үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэх зорилгоор 2025 оны 3-р сарын 20-ны өдөр УГТЭ болон ЭХЭМҮТ удирдлагын баг хамтарсан уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Уулзалтаар хүүхдийн зүрх судасны өвчин, хүүхдийн зүрхний төрөлхийн гажиг, хүүхдийн тархи, мэдрэлийн мэс заслын тусламжийн өнөөгийн байдал, цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцэж, санал солилцлоо.

Хойшид хоёр байгууллагын хамтын ажиллагааг салбарын бодлогын хэрэгжилттэй уялдуулах, ЭХЭМҮТ-ийн хүүхдийн зүрх тархины мэс заслын тусламж үйлчилгээг эхлүүлж өргөжүүлэх, хүүхдийн зүрх, тархи мэдрэлийн мэс заслын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх талаар ярилцаж, цаашид хамтран ажиллах чиглэлүүдээ тодорхойлж, хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах шийдэлд хүрсэн ажил хэрэгч уулзалт хэлэлцүүлэг хийлээ.

Холбоотой сэдвүүд

угтэ эхэмүт

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.