УИХ-ын 4 гишүүнийг түдгэлзүүлэх саналыг Улсын Ерөнхий прокуророос УИХ-д хүргүүллээ

Б.Баясгалан
01 сарын 09, 2019

УИХ-ын 4 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокуророос УИХ-д өчигдөр хүргүүлжээ. 

Тэдгээр гишүүд нь ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан гэгдээд буй УИХ-ын гишүүн Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа, Д.Дамба-Очир нар аж. Дээрх асуудалтай холбоотойгоор өмнө нь тэднийг АТГ-аас дуудан байцаалт авсан байдаг.

Улсын Ерөнхий прокуророос ирүүлсэн тус саналыг УИХ хүлээн авсан бөгөөд УИХ-ын гишүүдийн халдашгүй байдлын дэд хороогоор хэлэлцэх аж.

Холбоотой сэдвүүд

ж.эрдэнбатыг огцруулах уих

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.