УИХ-ын дарга захирамж гаргаж, “Хүндэтгэлийн хуралдаан" зарлалаа

Б.Баясгалан
11 сарын 10, 2020

УИХ-ын дарга Г.Занданшатар “Хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулах тухай” захирамжийг энэ сарын 06-нд гаргажээ.

Тус захирамжид:

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсад Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 30 жилийн ойг тэмдэглэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг 2020 оны 11 дүгээр сарын 11-ний Лхагва гарагийн 13.00 цагт хийхээр товлолоо.

Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг Төрийн ордны “Их Монгол” танхимд зохион байгуулна.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.