УИХ-ын гишүүн асан Г.Батхүү Төрийн ордонд нас баржээ

Б.Баясгалан
05 сарын 17, 2019

Төрийн ордонд хүн нас барсан харамсалтай хэрэг өнөө орой гарчээ.

40 гаруй насны эрэгтэй Төрийн ордны коридорт ухаан алдаж унаснаар ордны хамгаалалтын албанынхан яаралтай түргэн тусламж дууджээ.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар талийгаач нь УИХ-ын гишүүн асан, АПУ-гийн гэгдэх Г.Батхүү байна. Гадны нөлөөгүй, гэнэт зүрх нь зогссон гэж таамаглаж буй бөгөөд ордонд хөл хорио тогтоон хэргийн газарт үзлэг хийж байна.

Холбоотой сэдвүүд

төрийн ордон г.батхүү

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.