УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар сонгов

Б.Баясгалан
07 сарын 09, 2020

УИХ-ын Анхдугаар чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан үргэлжилж, УИХ-ын Байнгын хорооны дарга нарыг сонгох асуудлыг хэлэлцэж байна. 

Дөнгөж сая УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийг сонголоо. Түүнийг тус байнгын хорооны даргаар сонгохыг дэмжиж байна гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 64 гишүүний 47 нь буюу 73.4 хувь нь дэмжив.


Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.