Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

УИХ-ын зарим гишүүн 'Хүчирхийллийн эсрэг' лобби бүлэг байгуулах болсноо УИХ-ын даргад мэдэгдэв | Peak News

УИХ-ын зарим гишүүн "Хүчирхийллийн эсрэг" лобби бүлэг байгуулах болсноо УИХ-ын даргад мэдэгдэв

Б.Баясгалан
09 сарын 24, 2020

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Т.Аубакир, Х.Булгантуяа, Х.Ганхуяг, Г.Дамдинням, С.Одонтуяа нар "Хүчирхийллийн эсрэг" лобби бүлэг байгуулахаар болжээ. Тэд лобби бүлэг байгуулах тухайгаа УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр албан бичгээр мэдэгдсэн байна.

Тус албан бичигт:

"...УИХ-аас ахуйн хүрээнд үйлдэгдэж буй хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлийг бууруулах зорилгоор 2016 онд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулиудыг баталсан хэдий ч энэ төрлийн гэмт хэргийн тоо буурахгүй, хохирогчдод үзүүлж буй хамгааллын механизм хангалтгүй байгаагаас гадна нийгмийг цочирдуулсан харгис хэрцгий гэмт хэргүүд ихээр үйлдэгдэж байна.

Цаашид усын хэмжээнд хүчирхийлэлтэй тэмцэх хууль тогтоомжийг боловсронгжй болгох, хүчирхийллийг эрт шатанд нь илрүүлж, дахин давтагдахаас урьдчилан сэргийлэх, хохирогчдыг хамгаалах чиглэлээр төрийн болон иргэний байгууллагуудтай хамтран ажиллах, сургалт зохион байгуулах зэрэг ажлуудыг үр дүнтэй зохион байгуулах зайлшгүй шаардлага тулгараад байна.

Иймд ""Хүчирхийллийн эсрэг" лобби бүлгийг байгуулах болсноо Танд мэдэгдэж байна" гэжээ.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.