Б.Баясгалан
05 сарын 15, 2020
УИХ-ын сонгууль болох гэж буйтай холбоотойгоор МАН-ын гишүүд олонхыг бүрдүүлсэн 2016-2020 оны УИХ отгон хаврын чуулганаа өнөөдрөөс завсарлуулахаар шийдвэрлэжээ.
Чуулган завсарлаж буйтай холбоотойгоор УИХ-ын долоон гишүүнийг төрийн манлай, шилдэг түшээгээр тодруулснаа УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдлээ.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, Д.Сарангэрэл, Д.Тогтохсүрэн, С.Бямбацогт, Я.Санжмятав, Т.Аюурсайхан нар төрийн манлай түшээгээр тодорчээ.
Энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатар "УИХ-ын гишүүдийг төлөөлж, УИХ-ын долоон гишүүнийг онцлон манлай түшээдээр тодрууллаа. Монгол төрийн ой санамж, шударга ёсны төлөө тууштай тэмцэл, төрийн түшээ тулгуур болдог хүмүүс бол манай туршлагатай парламентчид юм. Тэднийг бүтээхэд төр, парламент 20-30 жилийг зарцуулдаг. Энэ хүмүүсээр УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж нарыг онцолж байна.
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг баригч Д.Лүндээжанцан, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг бодитой хэрэгжүүлэгч, зөшилцөл, редакцын комисст идэвхтэй ажилласан Ц.Нямдорж бол Монгол төрийн хууль тогтоох ажиллагааны нөмөр нөөлөг, тулгуур юм. Монголын төр зүтгэсэн хүндээ ээлтэй байх ёстой.
Мөн коронавируст халдвартай тэмцэхэд эрүүл мэндийн салбараа манлайлан ажилласан, монголын төр иргэддээ асралтай, энэрэлтэй байхын бэлгэдэл болсон төрийн хатан эрдэнэ эмэгтэй гишүүдийг төлөөлж, нийт эмч, эмнэлгийн ажилтнуудыг төлөөлж, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийг төрийн онцлох гишүүнээр тодрууллаа.
Хууль санаачлан баталсан тоо болон ажлын хэсэгт ажилласан байдал, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд оролцсон оролцоо, зохион байгуулсан үүргийг харгалзан УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, С.Бямбацогт нарыг Монгол төрийн манлай түшээдээр шалгаруулж, өргөмжлөл тэмдгийг гардуулсан.
УИХ бол олонх, цөөнхийн тэнцвэрийн байгууллага. Цөөнхийн тэнцвэрийг хадгалж УИХ-ын чуулганд оролцсон ирц, бүтээлч хамтын ажиллагаа, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд оруулсан хувь нэмэр, цагаатгах ажлыг удирдан зохион байгуулан хэлмэгдсэн 600 гаруй хүнийг цагаатгах ажлыг зохион байгуулсан УИХ-ын гишүүн Я.Санжмятавыг манлай түшээгээр тодруулсан.
Үнэн, зөвийн тэмцэлд манлайлан оролцож, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороог ахалж, олон асуудлыг шийдвэрлэхийн төлөө, авлига, хахуультай тэмцсэн олон залуу гишүүдээ төлөөлж, УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг төрийн шилдэг залуу түшээгээр тодруулсан. Энэ долоон гишүүнээр төлөөлж УИХ-ын 74 гишүүнээ онцолж байна. Эдгээр гишүүний оролцоо гишүүн бүрийн үүрэг, оролцоотой салшгүй холбоотой" хэмээлээ.
Сэтгэгдэл бичих (8)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [192.82.68.55] ・ 2020.05.16 Хариулах
тогтохсүрэн ,аюурсайхан ч гэх шиг дүр эсгэгчид. ,бусад нь бол болж байна
Зочин [66.181.184.151] ・ 2020.05.16 Хариулах
Нүдний булай пиздануудаа дэлхий ХАР,СААРАЛ жагсаалтанд оруулаад б.хад ичээд үхэх б.тал нэгнээ шагнаад эргүү малнууд.
Зочин [64.119.18.139] ・ 2020.05.16 Хариулах
Нүдний булай
Зочин [88.130.50.130] ・ 2020.05.16 Хариулах
Занданшатарын нүд нь л хөдлөөд, өөр нээх сүйдтэй ярьж хийдэггүй хүн хэзээд ээ энэ хэдийн манлайг олоод харчив
Зочин [202.179.27.19] ・ 2020.05.16 Хариулах
Занданшатарыг овоо гайгүй юм болов уу гэж бодтол ингээл хэн бэ гэдгээ харуулчих юм аа...баасанхүү жавхлан эд нар бүгд хүүхэлдэйнүүд юм бн л даа
Зочин [64.119.17.28] ・ 2020.05.15 Хариулах
Манлай цолыг өгөөд тэтгэвэрт гаргах юм уу?
Зочин [103.10.23.75] ・ 2020.05.15 Хариулах
Har jagsaaltand oruulsanii tuluu mainlai turchid genen arduudiig huurdag gemt heregten turiinhun yos zuigui uildel gargaj orondoo huuli zasdag baisanii tuluu melmii saitai um boluu medrel muutai um boluu uurtuu gawiya shagnal ugugsud undiij chadahgui unah tsag irne
Зочин [203.91.115.51] ・ 2020.05.15 Хариулах
Ард түмнийг доромжилчих юмаа. Шилдэгийг ард түмэн тодруулдаг болохоос ширээний ард суугаад цэцэрхэж суудаг та нар тодруулдаггүй юм.
Санал болгох
1 Сонгогчийн боловсрол: Таны сонгох нэр дэвшигч итгэлтэй хүн мөн үү?
2 Х.Алтантуяа: Хүүхдийг сургая гэвэл багш хүн маш нарийн мэдрэмжтэй байх хэрэгтэй
3 Айлын хүүхдүүд айхтар: Улс орнууд уур амьсгалын өөрчлөлттэй хэрхэн тэмцэж байна вэ?
4 Голомт банк "Оюутны тэтгэлэгт хөтөлбөр"-өөө шинэчлэн 20 дахь жилдээ зарлалаа
5 Зөвлөгөө: Өсвөр насны хүүхдийнхээ сэтгэл зүйг ойлгож, дэмжих нь
Холбоотой мэдээ
Нийгэм
Г.Занданшатар: Цэгцрэх хөдөлгөөн, шударга ёсны тэмцэл аймаг, суманд эрчээ авах хэрэгтэй байна
Б.Баясгалан ・ 09 сарын 27, 2020
Нийгэм
УИХ-ын дарга Монголбанкинд зээлийн хүүг нэг оронтой тоонд хүртэл бууруулах үүрэг өглөө
Б.Баясгалан ・ 07 сарын 11, 2020
Улс төр
Г.Занданшатар: Ипотекийн зээлийн хүүг 6 хувь болгон бууруулахаар УИХ, Засгийн газар ажиллаж байна
Б.Баясгалан ・ 10 сарын 01, 2020
Нийгэм
Барьцаалан зээлдүүлэх газрын хүүг 3 хувиас хэтрүүлэхгүй байх хуулийн төсөл өргөн барилаа
Б.Баясгалан ・ 12 сарын 22, 2020
Нийгэм
Гаднаас авчрах боломж хомсдсон тул төмөр зам барих зарим техник хэрэгслийг монгол инженерүүд бүтээжээ
Б.Баясгалан ・ 07 сарын 23, 2020
Үндсэн категори
Бусад
Үйлчилгээ
Холбоо барих
Мэдээ
77191977
Редакц
99126085
Имэйл
contact@peak.mn
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, 24-р байр
© 2017-2024 Пийк Медиа Групп ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.