УИХ: Өнөөдөр дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэнэ

Б.Баясгалан
07 сарын 01, 2020

УИХ-ын Анхдугаар чуулган өнөөдөр буюу 7 дугаар сарын 01-нд 15.00 цагаас хуралдана. Өчигдрийн хуралдаанаар гишүүд тангараг өргөж, УИХ-ын гишүүний бүрэн эрхээ сэргээж, УИХ-ын гишүүн Г.Занданшатарыг УИХ-ын даргаар сонгосон.

Тэгвэл өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэнэ.

  • Намын бүлэг байгуулсан тухай мэдээллийг Улсын Их Хурлын даргад бичгээр ирүүлснийг сонсох тухай;
  • Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны бүрэлдэхүүнийг батлах тухай;
  • Монгол Улсын Их Хурлын дэд даргыг сонгох тухай.
Холбоотой сэдвүүд

уих-ын чуулган уихтг

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.