Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
У.Хүрэлсүх: Ард түмэн 14 мянган төгрөгөөр мах авч идэж байгаа цагт махны экспорт хийгээд хэрэггүй | Peak News

У.Хүрэлсүх: Ард түмэн 14 мянган төгрөгөөр мах авч идэж байгаа цагт махны экспорт хийгээд хэрэггүй

Х.Оргил
08 сарын 19, 2019

Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан дээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд болон 21 аймгийн Засаг дарга нарт үүрэг, даалгавар өгч байна. Тэрбээр "Шадар сайд давхар үүрэг өгөх учир би товч ярья" гэсэн юм. 

-Монголын ард түмний амьдрал мах, гурил дээр тогтож байгаа гэдгийг битгий мартаарай. Энэ хоёр бүтээгдэхүүн бол үндсэн хэрэглээ. П.Улаан сайд махны экспортыг нэмэгдүүлье гэжээ, мэдээж экспортыг нэмэгдүүлж чадвал сайн хэрэг. Гэхдээ дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангасныхаа дараа экспортын асуудлыг ярина шүү. 70 сая малтай хэрнээ ард түмэн нь 14 мянган төгрөгөөр мах худалдаж авч байхад махны экспорт хийгээд хэрэггүй. Үүнийг би олон удаа хэлсэн. Иймээс эхлээд махны дотоодын хэрэгцээг хангамаар байна. Махны үнэ өсч байгаа нь экспорттой шууд холбоотой, үүнийг аймаг орон нутгийн удирдлагууд бодолцох ёстой. Үүн дээр төрийн зохицуулалт ч хэрэгтэй. Маш сайн тооцоо судалгаа хэрэгтэй.

-Өнгөрсөн жил Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам сайдгүй хэсэг байсны улмаас махны үнэ мөн зарим нэг өргөн хэрэглээний барааны үнэ өссөн. Тухайн үед зохицуулалт хийж чадаагүй. Энэ жил ийм явдал гарахгүй байх.

-Ирэх жил махны үнэ тэнгэрт хадвал үүний хариуцлагыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Улаан та толгойгоороо хариуцна шүү. Үүнийг эртхэн хэлж байна. Эртхэн арга хэмжээгээ аваарай. Би хэлсэн шүү. Дараа нь зохицуулалт хийж чадахгүй тайлбар тавихгүй байхын хүсье.

-Бүтээн байгуулалтын асуудлыг мөн онцгойлон анхаарах хэрэгтэй. Ажлууд графикийн дагуу явах ёстой. Аймгийн Засаг дарга нар ажилдаа эзэн байж, сахилга бат, хариуцлага, дэг журмыг тогтоож ажилла.

-Төрийн хуулийг уландаа гишгэдэг, ард түмнийг доромжилдог хүмүүстэй хүний өөрийн нам гэлтгүй хариуцлага тооцно. Монголын төрд олигархууд орж ирснээс болж энэ бүхэн гацаанд орж байгаа юм. Энэ талаар олон ч удаа хэлсэн, аймаг орон нутгийн олигархууд сонсоорой. Хэдэн халтар цаасанд амаа үдүүлж болохгүй. Монголын төр мөнгөний өмнө гудайж болохгүй. Шударгаар ажиллаж, баялаг бүтээж байгаа хүмүүсийн тухай яриагүй байгааг ялгаж салгаж ойлгоорой. Бизнес, улс төрийг салгаж байж төр ариусна. Аймаг, орон нутаг ч мөн ялгаагүй.

-Байгаль орчинд онцгой анхаарал тавь. Тост тосон бумбын нуруун дахь бусад бүх лицeнзийг цуцал. Өөрөөр хэлбэл, Сэлэнгэ, Булган, Архангай, Төв, Хэнтий аймаг дахь лицензүүдийг цуцал. Арга хэмжээ авч байгаа, сайн ажилласан байна лээ, төрийн хууль зөрчвөл ямар ч олигарх бөхийдөг гэдгийг харуулах ёстой. Үүний өмнө битгий худалдагдаарай гэдгийг хэлье.

Холбоотой сэдвүүд

мах у.хүрэлсүх

Сэтгэгдэл бичих (12)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.