У.Хүрэлсүх, Ө.Энхтүвшин, Н.Энхболд нарыг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ

МАН-ын Удирдах Зөвлөлийн хурал сая дуусч, Шадар сайд У. Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Н.Энхболд, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин нарын нэрийг Ерөнхий сайдад дэвшүүллээ. Нэр дэвшигчдээс хэн нь шинэ засгийн тэргүүн болох нь МАН-ын Бага хурлаар тодорхой болох юм. Бага хурал өнөөдөр болж нэр дэвшигчдээс хэн нь Ерөнхий сайдад намаасаа нэр дэвшихийг эцэслэнэ. Хуулийн дагуу намын Бага хурлаас санал болгосон Ерөнхий сайдад нэр дэвшигчийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж батламжилна. 

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.