У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрын танхимаараа огцрох саналыг МАН-ын Удирдах зөвлөл дэмжжээ

Б.Баясгалан
01 сарын 21, 2021

Үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар өчигдөр үүрэгт албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад өгсөн.

Тэгвэл Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимаараа огцрох санал гаргажээ. Үргэлжлүүлэн уг асуудлаар МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, танхимаараа огцрох Ерөнхий сайдын саналыг дэмжсэн байна.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн шийдвэрлэнэ.

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.