Х.Оргил
04 сарын 11, 2019
ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас залилангийн томоохон хэргийг илрүүлж гэмт этгээдүүдийг саатуулаад байна.
Н гэгчийн толгойлдог уг бүлэг нотариат, томоохон ААН-ийн тамга тэмдэг, бичиг баримтыг хуурамчаар үйлдэн залилдаг байжээ. Мөн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, банкны баримтыг ч их хэмжээгээр үйлдэн иргэдийг хохироосон байна.
Эдгээр этгээдээс болж хохирсон иргэд байвал ЦЕГ-т хандаж болох ажээ. Энэ талаар эргэн мэдээлэх болно.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.