Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Улаан лоолиор байлдах баярыг тэмдэглэн өнгөрүүлжээ | Peak News

Улаан лоолиор байлдах баярыг тэмдэглэн өнгөрүүлжээ

peak.mn
08 сарын 30, 2018

Лхагва гарагт Испанийн зүүн нутгийн Бунол хотод жил бүрийн зун зохион байгуулдаг “Ла Томатина” хэмээх улаан лоолиор байлдах баярт олон мянган хүн оролцсон байна. Энэ үеэр 145 тонн улаан лооль ашиглажээ.

Бунол хотын хэдэн залуу дэлгүүрээс улаан лооль худалдаж аваад, бие бие рүүгээ шидэж тоглосноор энэхүү баяр анх үүссэн байна.

Энэ жилийн баярт гадаадын 22 мянга гаруй хүн оролцохоор ирсэн бөгөөд цөөн хүн амтай тус хот нь 9000 гаруй оршин суугчтай юм байна.

Баярын үеэр болц нь хэтэрсэн 145 тонн улаан лоолийг ачааны тэргүүдээр авчирсан бөгөөд баярт оролцогчид тун удалгүй улаан өнгөөр будагдах аж. Зарим хүн няцарсан улаан лооль болон их хэмжээний шүүсэн дээр хэвтэж үзэж байжээ.  

Филиппин улсын нэгэн  иргэн зөвхөн энэхүү баярт оролцохын тулд Испани улсыг зорин ирсэн аж. “Ийм баярт өмнө нь оролцож байгаагүй болохоор маш сайхан байна” гэж тэрбээр хэлжээ.

Энэ наадмыг зохион байгуулагчид террорист халдлагаас сэрэмжлэх үүднээс аюулгүй байдлыг өндөр түвшинг хангаж ажилласан байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

Холбоотой сэдвүүд

баяр улаанлооль

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.