Улаанбаатар-Даланзадгад чиглэлийн автозамыг тодорхойгүй хугацаагаар хаав

Х.Оргил
07 сарын 29, 2018

Өмнөговь аймагт үргэлжлэн орж буй борооны улмаас Улаанбаатар-Даланзадгад чиглэлийн автозамыг тодорхойгүй хугацаагаар хаах болжээ.

Өнгөрсөн шөнөөс орж эхэлсэн усархаг борооны улмаас тус аймгийн төв Даланзадгад сумаас Баяндалай хүртэлх автозам эвдэрч, автомашин зорчиход хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн байна. Өнөөдрийн байдлаар Өмнөговь аймгийн Онцгой байдлын газарт иргэдээс Даланзадгад сумаас Баяндалай хүртэлх автозамд үерийн улмаас саатсан тухай 30 гаруй дуудлага иржээ. Тиймээс аймгийн онцгой комисс яаралтай хуралдаж, уг замыг хаахаар шийдвэрлэсэн байна.



Холбоотой сэдвүүд

зам гүүр даланзадгад

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.