Б.Баясгалан
05 сарын 10, 2020
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнгөрсөн баасан гарагт хуралдаж, Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хороонд байгуулах Санхүүгийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөв.
Сангийн дэд сайд Х.Булгантуяа энэ талаар хийсэн танилцуулгадаа, Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ төрөл нэвтрүүлэх, түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Франц Улсын “Пома” компанитай хамтран “Нийслэлийн агаарын тээвэрт дүүжин замын тээврийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэхээр 2019 оны 04 дүгээр сараас ажиллаж байгаа.
Уг төслийг Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газраас санхүүжүүлнэ. Зээлийн хэмжээ 60 сая ам.доллар, нийт 40 жилийн хугацаатай, үүнээс 12 жилд нь үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нэн хөнгөлөлттэй нөхцөлтэй байна гэдгийг дурдав.
Төслийн хүрээнд Улаанбаатар хотын хэмжээнд үндсэн хоёр чиглэлд дүүжин зам барьж ашиглалтад оруулах аж.
Тодруулбал,
Баянхошууны тойрог-Ханын материал-Гэмтлийн эмнэлгийг холбосон эхний чиглэл нь 4.9 км урт, 3 зогсоолтой шугам байна. Хоёр дахь чиглэл нь Долоон буудал-Дарь эх-Сансарын тойргийг холбосон 5.4 км урттай, 3 зогсоолтой байх аж.
Төслийн гол зорилго нь нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх, авто замын түгжрэлийг бууруулж, агаарын бохирдлыг багасгахад чиглэжээ.
Мөн уг Санхүүгийн хэлэлцээрийг зөвшилцөх асуудлыг Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн байнгын хороо хуралдаанаараа хэлэлцээд дэмжсэн талаарх санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд ирүүлсэн байна.
Төслийн талаарх танилцуулга, Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан ажлын хэсгээс асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлэв. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Санхүүгийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлт, хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлэхээр болов.
Хоёр чиглэлд барих дүүжин тээврийн загварыг энэ оны нэгдүгээр сараас Сүхбаатарын талбайд байрлуулж, олон нийтэд танилцуулсныг гэрэл зургаар хүргэж байна.
Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Сэтгэгдэл бичих (4)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [66.181.161.86] ・ 2020.05.11 Хариулах
Тэнэгүүд ээ. Өөрсдөө тэр дүүжигнэсэн, салхинд савласан, дэлхийд хоцрогдсон юмандаа суугаад хуралдаа явж бай.
Зочин [64.119.21.77] ・ 2020.05.11 Хариулах
Эргүү юмнууд, мөнгө гувшуулах л зорилготой. Ядаж зөв юм хийгээд хумсалдаг бол. Хаа газар бизнесийн ашиг, наймаа явдаг ч манайхан арай л жудаггүй идэх юмаа. Хайран хөрөнгө мөнгө, хэдэн хоног ажиллах юманд мөнгө зарах гэж байгаагаа ойлгох тэнхээ байхгүй. Бүтэхгүй юманд мөнгөө үрээд шатаад л хэзээ ч өөдлөхгүй.
Зочин [64.119.16.25] ・ 2020.05.10 Хариулах
За болио ийм нийтийн тээвэр байдаггүй байхаа
Зочин [202.9.46.165] ・ 2020.05.10 Хариулах
ЭНЭ ЗУРГИЙГ ОЙЛГОХ ЮМ АЛГА... ТАВЦАН ДЭЭР ШИЛЭН ХОРГО ТАВЬЧИХСАН ЮМ УУ??? ХАЙШАА ЮМ???
Санал болгох
1 Сонгогчийн боловсрол: Таны сонгох нэр дэвшигч итгэлтэй хүн мөн үү?
2 Х.Алтантуяа: Хүүхдийг сургая гэвэл багш хүн маш нарийн мэдрэмжтэй байх хэрэгтэй
3 Айлын хүүхдүүд айхтар: Улс орнууд уур амьсгалын өөрчлөлттэй хэрхэн тэмцэж байна вэ?
4 Голомт банк "Оюутны тэтгэлэгт хөтөлбөр"-өөө шинэчлэн 20 дахь жилдээ зарлалаа
5 Зөвлөгөө: Өсвөр насны хүүхдийнхээ сэтгэл зүйг ойлгож, дэмжих нь