Улаанбаатар хотод 3х3 сагсан бөмбөгийн Олимпын оноо олгох “Дэлхийн гран-при” болно

Peak.mn
04 сарын 10, 2023

НЗДТГ болон Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. 

Санамж бичгийн хүрээнд 3х3 сагсан бөмбөгийн төрлөөр олон улсын тэмцээн уралдаан, сургалт, бусад арга хэмжээг Улаанбаатар хотод зохион байгуулна. Тухайлбал, Олон улсын сагсан бөмбөгийн холбооны “Дэлхийн гран-при” тэмцээнийг зохион байгуулах юм.

Олимпын оноо олгох, олон улсын сагсан бөмбөгийн холбооны “Дэлхийн гран-при” тэмцээнийг энэ оны зургаадугаар сарын 16, 17-нд Сүхбаатарын талбайд зохион байгуулах юм. Санамж бичиг байгуулсантай холбоотойгоор тэмцээнийг FIBA 3х3 Ulaanbaatar Mayor Challenger нэрийн дор зохион байгуулахаар болжээ. Тус тэмцээнд 11 улсын шилдэг багууд оролцож, 150 гаруй улсад тэмцээнийг шууд дамжуулах юм.

Сагсан бөмбөгийн 3х3 төрөл нь олон улсын "Urban" буюу хотын спортын хамгийн сайн хөгжиж буй спорт. Тухайн хотын хамгийн түүхэн, гол цэгт, тасралтгүй үргэлжлэх хөгжмийн хэмнэлд зохион байгуулагддаг, спорт, аялал жуулчлалын томоохон бүтээгдэхүүн юм. Он гарснаар “Парис 2024” Олимпын наадмын эрх олгох оноо цуглуулах тэмцээнүүд эхэлж, Монгол Улсын шигшээ багийн хувьд эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцох зорилго тавин бэлтгэж байгаа юм. 

Холбоотой сэдвүүд

3x3 сагсан бөмбөг fiba 3х3

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.