Улаанбаатараас орон нутаг руу зорчих хүсэлтэй иргэд аймгийн Онцгой комиссоос зөвшөөрөл авна

Б.Баясгалан
03 сарын 12, 2021

Гуравдугаар сарын 8-ны өдрийн Улсын Онцгой комиссын хурлаар нийслэл, аймгийн Онцгой комисс эрсдэлийн үнэлгээ хийж, зорчих хөдөлгөөндөө өөрсдөө зохицуулалт хийхээр шийдвэрлэсэн. 

Тухайлбал, Дархан-Уул, Хэнтий, Сүхбаатар, Баянхонгор, Хөвсгөл, Сэлэнгэ зэрэг аймгуудын Онцгой комисс Улаанбаатараас ирэх хөдөлгөөндөө хязгаарлалт тогтоож, иргэд хүлээж авахгүй байх шийдвэр гаргаад байна. 

Тиймээс Улаанбаатар хотоос орон нутаг руу зорчих хүсэлтэй иргэд аймгийн Онцгой комиссоос зөвшөөрөл авах бөгөөд 72 цагийн хүчинтэй PCR/ПГУ-ын шинжилгээ өгсөн байх шаардлагатай гэж НДЗТГ-аас мэдээллээ.

Холбоотой сэдвүүд

орон нутаг хот2021

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.