"Улаанбаатарын мөнгөн шөнө" цэнгүүний дараа 18 чиглэлд автобус үнэгүй үйлчилнэ

Б.Баясгалан
12 сарын 30, 2019

Нийслэлийн шинэ жилийн баярын үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хүрээнд 12 дугаар сарын 31-нд “Улаанбаатарын мөнгөн шөнө" цэнгүүнийг Сүхбаатарын талбайд зохион байгуулна. Олон нийтийг хамарсан тус ёслолын арга хэмжээний дараа иргэдийг нийтийн тээврийн үйлчилгээгээр хангахаар дараах төлөвлөлтийг нийслэлийн Тээврийн үйлчилгээний газраас хийгээд байна.

“Шинэ жилийн баярын цэнгүүн” нэгдсэн үйл ажиллагаа өндөрлөхөд их багтаамжийн автобусны 18 чиглэлд 18 автобус Сүхбаатарын талбайн баруун, зүүн болон урд зогсоол буюу зурагт тэмдэглэсэн “А”, “B”, “С”  зогсоолоос суурьшлын цэгүүд рүү үнэ төлбөргүй үйлчлэхээр төлөвлөөд байна.

Үйлчлэх чиглэл болон зогсоолын мэдээлэл:


Эх сурвалж: Нийтийн тээврийн үйлчилгээний газар

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.