Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Оюутнууд болон үлдсэн 7 аймгийн иргэдийг дараагийн ээлжид үе шаттайгаар зорчуулна | Peak News

Оюутнууд болон үлдсэн 7 аймгийн иргэдийг дараагийн ээлжид үе шаттайгаар зорчуулна

Б.Баясгалан
12 сарын 02, 2020

Хот хоорондын нийтийн тээврийн тусгай үүргийн тээвэрлэлт өчигдөр 08:00 цагт эхэлсэн. Харин хувийн автомашинаар гарах иргэд 06:00 цагаас эхлэн хот хоорондын зорчих хөдөлгөөнд оролцож байна.

Өчигдрийн 16 цагийн байдлаар 51 чиглэлд 41 тээврийн хэрэгслээр 1362 зорчигч Улаанбаатар хотоос орон нутаг, орон нутгаас Улаанбаатар чиглэлд зорчиж байна.

Бэлтгэл ажлыг хангаж 7 байгууллагын 800 гаруй албан хаагч 24 цагаар тусгай үүргийн тээвэрлэлт хийгдэх авто буудлуудын гадна талбай, зогсоолыг халдвар хамгааллын дэглэмийн хүрээнд тусгаарлах зурвас үүсгэн ариутгал халдваргүйжүүлэлт болон зохион байгуулалтын бусад ажлыг хийж ажиллаж байна.

Иргэдийг нэвтрүүлэх ажлыг Драгон, Лавай, Тэнгэр авто буудлууд дээр тус тус зохион байгуулж байна.

Орон нутгийн иргэдийг буцаах, нэвтрүүлэх ажлыг УОК-оос өгсөн чиглэлийн дагуу ажлын хэсэг, нийслэл, аймгийн онцгой комисс, ЗДТГ хамтран зохион байгуулж байна.

“Ковид 19” вирусын тархалт голомтлон гарсан Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр, Дорноговь, Архангай, мөн стратегийн гол ордууд байрлаж байгаа Өмнөговь аймгийн иргэд, их дээд сургуулийн оюутнуудыг дараагийн ээлжид үе шаттайгаар зохион байгуулж зорчуулна.

Эх сурвалж: Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба

Холбоотой сэдвүүд

нийтийн тээвэр нутаг буцах

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.