Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ | Peak News

Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ

Х.Оргил
10 сарын 04, 2019

Жил бүрийн хавар намар уламжлал болгон зохион байгуулдаг “Дархлаажуулалтын 10 хоног”-ийг “Томуугаас сэргийлье” уриан дор энэ сарын 04-17-ны өдрүүдэд улс орон даяар зохион байгуулж эхэллээ.

Энэ хүрээнд эрүүл мэндийн байгууллагын ажилтан, зорилтот бүлгийн хүн ам /жирэмсэн эмэгтэйчүүд болон 65-аас дээш насныхан, архаг суурь өвчтэй иргэд/, нийслэл болон сонгогдсон аймгийн цэцэрлэгийн хүүхдийг тархвар судлалын заалтын дагуу улирлын томуугийн эсрэг вакцинаар дархлаажуулна. БНСУ-ын “Green Cross” үйлдвэрийн томуугийн эсрэг (GC FLU) вакцин нь томуугийн вирусын эсрэг бие (антиген)-ийг идэвхигүйжүүлэн гаргаж авсан Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын гэрчилгээтэй вакцин юм. 

Улирлын томуугийн дархлаажуулалтыг дүүргийн Эрүүл мэндийн төв болон Өрхийн эрүүл мэндийн төв, нийслэлийн цэцэрлэгүүдэд хийнэ. Мөн сайн дурын дархлаажуулалтыг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Сайн дурын дархлаажуулалтын кабинетад хийж байна.

Вакцин хийлгэхээс өмнө эмчийн үзлэгт заавал хамрагдах бөгөөд жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд томуугийн эсрэг вакцинд хамрагдах боломжтой юм. Вакцин хийлгэсний дараа хэсэг газар улайх, хавдах, өвдөх болон халуурах, чичрүүдэс хүрэх, толгой өвдөх, ядарч сульдах, бөөлжих зэрэг хариу урвал илэрч болно. Харин ховор болон маш ховор тохиолдох урвал, хүндрэл илэрсэн тохиолдолд эмчид хандахыг зөвлөж байна.

Холбоотой сэдвүүд

дархлаажуулалт томуу

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.