Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийнхэн ойлголцож, өлсгөлөнгөө зогсоохоор боллоо | Peak News

УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийнхэн ойлголцож, өлсгөлөнгөө зогсоохоор боллоо

Х.Оргил
05 сарын 11, 2021

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой нэр бүхий төрийн байгууллагуудын гаргасан шийдвэрүүдийг эсэргүүцэж Сүхбаатарын талбай дээр өлсгөлөн зарласан. Долоо хоног үргэлжилсэн өлсгөлөн болон улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулан УИХ эвлэрэн ойлголцох санаачлага гарган АН-ыг оролцуулсан хамтарсан Ажлын хэсэг байгуулсан юм. Ажлын хэсэг хоёр удаа хуралдсаны үр дүнд ойлголцолд хүрч өлсгөлөнг зогсоохоор болсныг УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Ганбат болон хамтарсан Ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил нар Сүхбаатарын талбайд ирж мэдэгдлээ.

Тэд дараах 5 асуудлаар ойлголцож хамтран ажиллахаар болжээ.

1. УБЕГ болон түүний албан хаагчид Улстөрийн намын бүртгэлийн тухай хуулийг зөрчсөн эсэхэд үнэлэлт дүгнэлт гаргах

2. УДШ-ийн Тамгын газраас гаргасан АН-тай холбоотой лавлагаа хууль тогтомжийн дагуу гарсан эсэхэд үнэлэлт дүгнэлт гаргах

3. СЕХ Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн хэрэгжилтийг хэрхэн хангаж ажиллаж байгаа талаар УИХ дээр мэдээлэл сонсох

4. АН болон АН-ын зарим гишүүдээс АТГ-т гаргасан өргөдөл гомдлын дагуу ямар арга хэмжээ авч байгаа талаар АТГ-ын мэдээллийг УИХ дээр сонсох

5. УИХ-ын даргын захирамжаар Улстөрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах Ажлын хэсэгт ажиллаж байгаа. АН-тай холбоотой үүсээд байгаа нөхцөлд байдал тухайлбал, тамга тэмдэг бүртгэлтэй холбоотой төрийн байгууллагуудын гаргасан дүгнэлтийг хуулийн төслийг боловсруулж буй УИХ-ын Ажлын хэсэгт танилцуулах

Холбоотой сэдвүүд

ардчилсаннам уих

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.