Улсын Аварга Н.Батсуурь, Улсын арслан Э.Оюунболд нар үзүүр түрүүнд үлдлээ

Х.Оргил
07 сарын 12, 2019

Тулгар Төрийн 2228, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны есийн даваа эхэллээ.

Улсын аварга Н.Батсуурь Улсын гарьд Б.Гончигдамбаар, Улсын арслан Э.Оюунболд Улсын арслан Ц.Содномдоржоор найм давж, үзүүр түрүүнд үлдлээ.

Хэрэв улсын аварга Н.Батсуурь түрүүлвэл энэ цаг үеийн бөхчүүдийг жагсаалтын хоёрдугаарт бичигдэх юм. Харин Э.Оюунболд түрүүлвэл улсын аварга болж аваргуудын эрэмбэд багтана.

Хоёр бөх өмнө нь 8 удаа учраа таарахад Улсын аварга Н.Батсуурь 5 давсан байдаг.

Холбоотой сэдвүүд

н.батсуурь э.оюунболд

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.