Б.Баясгалан
04 сарын 29, 2020
Таны тээврийн хэрэгсэлийн улсын дугаар 4 юмуу 9 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард багтаан татвар төлөх ёстой. Татвар төлөх хугацаа дуусахад 2 хоног үлдсэн тул тээврийн хэрэгсэл эзэмшигч та иргэний үүргээ биелүүлж хугацаандаа амжиж татвараа төлнө үү.
Хэрвээ танд банк явах зав зай хомс буй бол санаа зоволтгүй.
Та авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаар бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрийг онлайнаар төлсөн бол төлбөрийн баримтаа хэвлэж, тээврийн хэрэгслийн гэрчилгээндээ хавсаргаарай.
Таны эзэмшиж буй автомашины улсын дугаар
Та тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах цэгүүдэд биечлэн очихоор бол:
Таны тээврийн хэрэгслийн төлөх татварын дүн нэхэмжлэх үүссэн тохиолдолд Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар Хотын Банк, ХААН банк, Голомт банк, Хас банк, Төрийн банкинд хандан төлж болохоос гадна дараах татварын цэгүүдээр үйлчлүүлж болно.
1.Татварын хэлтэс /БЗД, БГД, СХД, СБД, ЧД, ХУД, НД, БХД, БНД/
2.Авто Тээврийн Үндэсний Төв /цирк салбар, таван ган, нисдэг машин салбар/
3.Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн Төв /Дүнжингарав, Мишээл, Драгон төв, 6 буудлын Оргил төв/
Даваа ~ Баасан: 09:00 - 18:00
Бямба, Ням : Амарна
4.Техник хяналтын үзлэгийн төв /БЗД, БГД, СХД/
Даваа ~ Баасан: 08:30 - 20:30
Бямба, Ням: 09:00 - 19:00
5.Да хүрээ худалдааны төв
Мягмар ~ Ням: 08:30 - 17:30
Даваа : Амарна
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.