Улсын харцага О.Хангай түрүүлж, Ерөнхийлөгчийн цом хүртлээ

peak.mn
12 сарын 29, 2018

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жилийн ойд зориулсан 8 дахь удаагийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх үндэсний бөхийн барилдаан өнөөдөр "Буянт-Ухаа" спортын ордонд болж, Монгол Улсын Харцага О.Хангай түрүүллээ.

Энэхүү 128 бөхийн барилдааны шөвгийн дөрөвт үлдсэн Монгол Улсын аварга Н.Батсуурь, Монгол Улсын начин Д.Анарыг амлан авсан бөгөөд тэдний хоорондох унаа даваа 2:2 байсан юм. Тэд хаялцах барьц авахаар шодоход Улсын аварга Н.Батсуурь барьц авсан боловч хаяж чадсангүй. Харин Д.Анар барьц авсан ч хаяж чадаагүй бөгөөд Н.Батсуурь аварга дахин барьц авахдаа хаяснаар үзүүр, түрүүнд барилдахаар болов. Харин тунаж үлдсэн Монгол Улсын харцага О.Хангай, Монгол Улсын арслан П.Бүрэнтөгсийг өхийлдөж давснаар үзүүр түрүүнд үлдлээ.


Холбоотой сэдвүүд

ерөнхийлөгч о.хангай харцага

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.