Улсын наадамд барилдсан бөхчүүдээс авсан допингийн шинжилгээний хариу гарчээ

Б.Баясгалан
08 сарын 09, 2019

Үндэсний их баяр наадамд барилдсан бөхчүүдээс авсан допингийн шинжилгээний хариу гарчээ. Шинжилгээний хариуг Баяр наадмыг зохион байгуулах хороо олон нийтэд зарлах журамтай аж.

Энэ талаар Допингийн эсрэг үндэсний төвөөс "Үндэсний их баяр наадмаар авсан допингийн шинжилгээний хариуг Баяр наадмыг зохион байгуулах хороонд хүргүүлсэн болно. Үндэсний их баяр наадмын хуулийн дагуу зохион байгуулах хороо зарлана" хэмээн мэдэгдлээ.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.