Улсын начин Д.Анар харцага цолны болзол хангалаа

Х.Оргил
07 сарын 12, 2019

Зургаагийн даваанд улсын начин Д.Анар улсын харцага Б.Бат-Өлзийгөөр зургаа давж улсын харцага цолны болзол хангалаа.

Д.Анар нь Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат бөгөөд төрийн наадамд хоёр дахь удаагаа зодоглоод 2012 онд улсын начин цол хүртсэн юм.

15 настайдаа Улаанбаатар хотод ирж, Ц.Шийрэв багшийн шавь болсноор бөхийн спорттой амьдралаа холбосон түүхтэй. Тэрбээр энэ тухайгаа "Миний өнөөгийн амжилт Шийрэв багштай салшгүй холбоотой. Зөвхөн жүдо, үндэсний бөх гэлтгүй сүмо, самбо зэрэг бөхийн олон төрлөөр Гавьяат тамирчин Д.Нармандах, ОУХМ Д.Төмөрхүлэг, Ц.Цогтбаатар, сүмоч А.Ичинноров, Г.Ган-Эрдэнэ тэргүүтэй шилдгүүдийг бэлтгэж буй мундаг дасгалжуулагч хүн дээ" хэмээн ярьсан байдаг.

Холбоотой сэдвүүд

бөх наадам2019

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.