Умард Солонгос хойд нутагт цэргийн баазаа бэхжүүлж байна

peak.mn
12 сарын 07, 2018

Умард Солонгосын эрх баригчид алсын тусгалтай пуужингууд байрлаж буй хойд нутагт цэргийн баазаа бэхжүүлж, өргөжүүлэх ажлыг явуулж байна гэж Олон улсын Миддлберийн хүрээлэнгийн шинжээчид мэдэгджээ.

Хиймэл дагуулаас авсан гэрэл зургууд дээр тулгуурлан гаргасан мэдээлэлд дурдсанаар, Умард Солонгос улс тус баазаас 11 км зайд шинэ объект байгуулж байна гэжээ. Шинэ объектод хуарангууд, командлалын цэг болон газар доорхи хонгилууд багтаж байгаа аж.

“Ким Жөн Ун Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах бодолтой байна гэж мэдэгдсэн хэдий ч Умард Солонгос улс цөмийн зэвсгээ үйлдвэрлэсээр байна” гэж шинжээч Жеффри Льюис хэлжээ.  



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, CNN

Холбоотой сэдвүүд

умард солонгос цэргийнбааз

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.