Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Өмнөд Африкт 20-30 см зузаантай цас орж, байгалийн ховор үзэгдэл тохиожээ | Peak News

Өмнөд Африкт 20-30 см зузаантай цас орж, байгалийн ховор үзэгдэл тохиожээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Өмнөд Африкийн зарим өндөрлөг газар их хэмжээний цас орж байгалийн ховор үзэгдэл тохиожээ. Хүчтэй цасан шуурганы улмаас томоохон хурдны замууд хаагдаж, хэдэн зуун мянган автомашины түгжрэл үүсгэжээ. 

Гэнэтийн шуурганаас болж цасанд боогдсон олон мянган хүн машиндаа хонохоос өөр аргагүйд хүрсэн байна. Энэ үеэр осголтын улмаас нэг хүн амиа алдсан гэсэн харамсалтай мэдээ байгаа аж. 

Зарим газраар цасны зузаан 20-30см-ийг давсан талаар Онцгой байдлын алба хаагчид мэдээлсэн байна. Өмнөд Африкийн өндөрлөг бүс нутагт өвлийн улиралд цас орох нь хэвийн үзэгдэл байдаг ч жилийн энэ үеэр их хэмжээний цас орох нь ховор юм. 

Байгалийн ховор үзэгдлийг мэдрэхээр явган аялал хийж, цанаар гулгахыг хүссэн олон хүн  Лесотод байрлах “Африски” хэмээх цанын баазыг зорьжээ.

Өмнөд Африкийн Үндэсний цаг уурын албанаас ирэх амралтын өдрүүдэд дахин цас орно хэмээн таамаглаж байна.

ЗУРАГ: 

Зураг

Тайлбар

Эх сурвалж: Snowbrains.com

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.