Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асанд 15 жил хорих ял оноов

peak.mn
10 сарын 05, 2018

Өмнөд Солонгосын шүүхээс тус улсын Ерөнхийлөгч асан Ли Мён Багт улсын хөрөнгө мөнгийг шамшигдуулсан хэргээр 15 жил хорих ял оноосон тухай Ёнхап агентлаг мэдээлжээ.

Хорих ялаас гадна Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан 13 тэрбум воны /11,5 сая ам.доллар/ торгууль төлөх ёстой байна. Өмнөд Солонгосын шүүхээс Ли Мён Багт 16 зүйл ангиар ял тулгасны долоод нь буруутай гэж үзжээ.

Ли Мён Баг 2008-2013 онд Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн албыг хашиж байсан билээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг 

Холбоотой сэдвүүд

өмнөд солонгос ли мён баг

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.