Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Фото: Иргэний нийгмийн 100 гаруй ТББ нэгдэн АТГ-ын дарга Х.Энхжаргалыг огцрохыг шаардлаа | Peak News

Фото: Иргэний нийгмийн 100 гаруй ТББ нэгдэн АТГ-ын дарга Х.Энхжаргалыг огцрохыг шаардлаа

Х.Оргил
04 сарын 29, 2019

АТГ-ын дарга Х.Энхжаргалыг огцруулах тэмцлийг "Босоо хөх монгол", Нэхүүл , Манан дэглэмийн эсрэг монгол түмний нэгдэл зэрэг иргэний нийгмийн ТББ-ууд эхлүүлж байгаагаа мэдэгдлээ. Тэд АТГ-ын гадаа очиж шаардах бичгээ Тамгын хэлтсийн дарга З.Баасаннямд гардуулж өгөв.

Нэгдсэн Монгол Хөдөлгөөний Тэргүүн У.Мөнхбаяр: АТГ-ын дарга Х.Энхжаргал ажлаа өгөхгүй бол хуулийн дагуу зөвшөөрөгдсөн бүх тэмцлийг өрнүүлнэ

Бид өнөөдөр АТГ-ын дарга  Х.Энхжаргалыг огцруулах шаардаж байна. Өнгөрсөн саруудад ТББ-ууд олон ч удаа түүнийг огцрохыг шаардсан. Өнөөдөр 100 гаруй ТББ нэгдэн энэхүү шаардлагыг хүргэж байна. Х.Энхжаргалын хувьд аль хэдийн хуулийн хугацаа нь дуусчихсан албан тушаалтан шүү дээ. Бид шаардлагынхаа хариуг авах 24 цагийн хугацаа өгсөн. Хариуг өгөхгүй бол хуулийн дагуу зөвшөөрөгдсөн бүх тэмцлийг өрнүүлнэ.

Маш олон хууль зөрчсөн учраас ингэж тэмцэхээс өөр алга. Тухайлбал АТГ-ын дэргэд хууль бус хяналтын зөвлөл байгуулсан.Сард 84 сая жилдээ тэрбум төгрөгийн хохирлыг улсад учруулж байна. Энэ нь Эрүүгийн хуулийн заалтыг зөрчсөн учраас Монгол Улсын Ерөнхий прокурорт хандсан. Ерөнхийлөгч яагаад зарлиг гаргаж энэ хүнийг албан  тушаалаас нь чөлөөлөхгүй өдийг хүрсэнд гайхдаг. 

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.