Б.Баясгалан
08 сарын 06, 2019
Урин дулааны энэ үед унадаг дугуйгаар хөдөлгөөнд оролцогчдод зориулан дараах хууль, эрх зүйн мэдээллийг хүргэж байна.
Иргэн та тоормос нь бүрэн ажиллагаатай, хонх, сигналтай, гэрэл ойлгуур, цацруулагчтай унадаг дугуйгаар хөдөлгөөнд оролцоорой.
Унадаг дугуйгаар хөдөлгөөнд оролцогч та дараах зүйлсийг анхаар!
Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм
25.1 Унадаг дугуйнд тавигдах шаардлага
25.2 Харанхуй үед гэрэлтүүлэггүй замд болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд унадаг дугуй, мопедын жолооч нь бусад тээврийн хэрэгслийн жолоочид харагдах нөхцөлөө сайжруулах үүднээс аль болох тод гэгээлэг өнгийн, боломжтой бол гэрэл ойлгох шинж чанар бүхий хувцас хэрэглэл, эд зүйлстэй явбал зохино.
-Унадаг дугуйг 10 хүртэлх насны хүүхэд харгалзах хүнгүйгээр зөвхөн явган хүний зам дээр унаж хөдөлгөөнд оролцоно.
-10-14 хүртэлх насны хүүхэд зөвхөн явган хүний зам болон түүн дээр тэмдэглэгдсэн унадаг дугуйн замаар унаж хөдөлгөөнд оролцоно.
-14-өөс дээш насны хүн жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо зөвхөн унадаг дугуйн зам буюу унадаг дугуйн эгнээгээр зорчино. Унадаг дугуйн зам болон эгнээ байхгүй, эсхүл түүгээр явах боломжгүй тохиолдолд зорчих хэсгийн баруун гар талын захаар байрлан явна.
Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.