Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн нэр бүхий 21 албан тушаалтныг шалгаж байна | Peak News

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн нэр бүхий 21 албан тушаалтныг шалгаж байна

Х.Оргил
11 сарын 21, 2019

Авлигатай тэмцэх газраас албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийн мөрөөр, төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд нарийвчлан хянан шалгадаг бөгөөд 2019 он гарсаар 305 албан тушаалтны мэдүүлгийг нарийвчлан шалгаж шийдвэрлэсэн байна.

Үүнээс 20 гаруй хувийг нь иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр, үлдсэн хувийг нь төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд хянан шалгажээ. 

Шалгалтаар зөрчил гаргасан, орлого хөрөнгөө худал мэдүүлсэн нийт 37 албан тушаалтанд сануулах, цалин бууруулах, нийтийн албанаас халах хүртэлх сахилгын арга хэмжээ тооцуулахаар эрх бүхий байгууллагад хүргүүлснээс 8 албан тушаалтныг нийтийн албанаас чөлөөлүүлсэн байна. 

Хяналт шалгалтаар өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлого, хөрөнгийг хууль ёсны дагуу бий болгосныг үндэслэлтэй тайлбарлаж нотолж чадаагүй нэр бүхий 21 албан тушаалтныг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлээр тус газрын холбогдох хэлтэст шалгуулахаар шилжүүлжээ. Үүнээс ТӨХК-ийн удирдах албан тушаалтан 2, яамны газар хэлтсийн дарга 2 болон анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч нар зэрэг албан тушаалтнууд байна.   

Холбоотой сэдвүүд

авлига атг

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.