Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурал дуусаж, Засгийн газар хуралдаж эхэллээ

Б.Баясгалан
03 сарын 10, 2020

Монгол Улсад ажилладаг Бүгд Найрамдах Франц Улсын иргэнээс шинэ коронавирусийн халдвар эхний шинжилгээгээр илэрсэнтэй холбоотойгоор Засгийн газар яг одоо хуралдаж байна.

Уг асуудлаар Улсын онцгой комисс өнөө өглөө хуралдаж, зарим шийдвэрийг гаргасан. Үүний дараа Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралджээ.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс өгсөн зөвлөмжийн дагуу Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ажиглалтад тусгаарлагдаж буй учир цахимаар хуралд оролцжээ.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.