Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Үндэсний хэмжээний хэлэлцүүлэгт идэвхтэй оролцохыг францчуудад уриаллаа | Peak News

Үндэсний хэмжээний хэлэлцүүлэгт идэвхтэй оролцохыг францчуудад уриаллаа

peak.mn
01 сарын 14, 2019

Мягмар гарагт эхлэх үндэсний хэмжээний хэлэлцүүлэгт идэвхтэй оролцохыг Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон “ард иргэддээ хандсан захидалдаа” уриалжээ.

Францад хоёр сар үргэлжилж буй “шар хантаазтнууд” хөдөлгөөний эсэргүүцлийн ажиллагааны хариуд тус улсын эрх баригчид хэд хэдэн сэдвээр үндэсний хэмжээнд хэлэлцүүлэг явуулах гэж буйгаа мэдэгдсэн юм. Санал шүүмжлэл нэгдүгээр сарын 15-нд эхэлж хоёр сар үргэлжлэх төлөвтэй байна.

“Үндэсний хэмжээнд явуулах хэлэлцүүлэгт аль болох олон хүн оролцохыг хүсч байна. Энэ хэлэлцүүлгээр сүүлийн долоо хоногуудад үүссэн гол асуудлуудыг шийдэх ёстой. Тиймээс бид Засгийн газартай хамтран татвар ба улсын зардал, төрийн байгуулалт болон нийтийн үйлчилгээ, ардчилал ба иргэн гэсэн үндсэн дөрвөн сэдвийг сонголоо” гэж Макрон “ард иргэддээ хандсан захидалдаа” мэдэгдсэнийг Францын хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд уламжилжээ.

Макрон захидалдаа дээр дурдсан сэдвүүдтэй холбоотой 30 гаруй асуултыг жагсаасан байна.

“Ирэх долоо хоногуудад манай улс үндэстний ирээдүйн хувьд маш чухал эдгээр асуултад хариу өгөхийн тулд та бүхнийг хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна. Мөн өдөр тутмын амьдралыг тань сайжруулна гэж үзэж байгаа асуудлуудыг хөндөхийг санал болгож байна” гэж Францын Ерөнхийлөгч захидалдаа дурджээ.

Удахгүй болох хэлэлцүүлэг нь сонгууль болон бүх нийтийн санал асуулга биш гэдгийг Францын Ерөнхийлөгч цохон тэмдэглэсэн байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, AFP

Холбоотой сэдвүүд

франц эмманюэль макрон

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.