Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Үндэстэн дамжсан 74 компани хуванцар үйлдвэрлэлийг бууруулах тэмцэлд нэгдлээ | Peak News

Үндэстэн дамжсан 74 компани хуванцар үйлдвэрлэлийг бууруулах тэмцэлд нэгдлээ

Б.Баясгалан
01 сарын 18, 2022

Coca Cola, Starbucks, WalMart, Ikea зэрэг дэлхийн томоохон компаниуд хамтран хуванцар үйлдвэрлэлийг бууруулах зорилготойгоор хуванцар хог хаягдлын эсрэг тэмцэх мэдэгдэл гаргажээ.

Ройтерс агентлагийн мэдээлснээр, 17-ны өдөр дэлхийн 74 компани нэгдэн хамтарсан мэдэгдэл гаргасан тухай онцолсон байна. Компаниуд тус мэдэгдэлдээ "НҮБ-ын гарын үсэг зурах шийдвэрлэх мөч тулж ирээд байна. Хуванцар бүтээгдэхүүн шинээр үйлдвэрлэх болон түүний хэрэглээг багасгах нь дахин боловсруулахаас илүү чухал зүйл юм” хэмээн мэдэгджээ.

Мөн уг мэдэгдэлд Procter & Gamble (P&G), Pepsi, H&M, Nestlé, L'Oreal, Unilever зэрэг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниудаас гадна BNP Paribas, Fidelity зэрэг санхүүгийн байгууллагууд хүртэл нэгджээ.

Ирэх сард зохион байгуулагдах НҮБ-ын Байгаль орчны V ассамблейн (UNEA) зүгээс зэрлэг ан амьтдыг үхэл рүү түлхэж буй хуванцар хог хаягдлын аюулыг хэрхэх талаарх хэлэлцээрийг хэлэлцэх юм. Ерөнхий ассемблейн зүгээс хог хаягдлын менежмент, дахин боловсруулалтад анхаарлаа хандуулах уу, эс бөгөөс хуванцар бүтээгдэхүүн шинээр үйлдвэрлэхийг бууруулах тал дээр илүү анхаарах эсэх нь тодорхойгүй байна. 

Хэрэв хуванцар бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг бууруулах талд шийдвэр гаргасан тохиолдолд нефть, химийн томоохон компаниуд болон АНУ зэрэг томоохон хуванцар үйлдвэрлэгчдийн эсэргүүцэлтэй тулгарч магадгүй гэж Ройтерс агентлаг онцлов.

Хүн төрөлхтөн бид үйлдвэрлэсэн нийт хуванцар бүтээгдэхүүнийхээ ердөө 10 хүрэхгүй хувийг дахин боловсруулдаг аж. 

Үүний зэрэгцээ газрын тос, байгалийн хийгээр бүтээдэг хуванцар бүтээгдэхүүний үйлдвэрлэл дараачийн 20 жилийн дотор хоёр дахин нэмэгдэх дүр зураг ажиглагдаж байна. Гэвч сэргээгдэх эрчим хүч, цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээ нэмэгдэж нүүрсний эрэлт буурч байгаагийн хэрээр хуванцар бүтээгдэхүүн нь ирээдүйд эрчим хүчний томоохон компаниудын орлогын чухал урсгал болж магадгүй юм.

Дахин боловсруулах салбарыг хөгжүүлэх нь хуванцар хог хаягдлыг бууруулахад чухал ач холбогдолтой боловч үйлдвэрлэлийг бууруулахгүйгээр зөвхөн дахин боловсруулах тал дээр анхаарах нь хуванцар хаягдлын тасралтгүй өсөлтийг зогсоож чадахгүй гэж АНУ-ын ашгийн бус Pew Charitable Trust 2020 оны тайландаа онцолжээ.


Эх сурвалж: Yonhap

Холбоотой сэдвүүд

хуванцар хуванцар хаягдал

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.