Үнэт эдлэл хулгайч нар 40 гаруй айлыг тоносноо хүлээн зөвшөөрчээ

Х.Оргил
12 сарын 16, 2019

Өнгөрсөн жилээс эхлэн амины орон сууцуудаар орон байрны хулгайн гэмт хэрэг үйлдэж байсан этгээдүүдийг цагдаагийн ажилтнууд баривчилжээ. Тэд 1991 онд төрсөн Ш, 1987 оны Б нар аж.

Одоогийн байдлаар тэд бусдын орон байранд нэвтрэн орсон 40 удаагийн үйлдлээ мэдүүлээд байгаа юм.

Энэ гэмт хэргийг Эрүүгийн цагдаагийн албаны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын алба хаагчид илрүүллээ. Иргэд та бүхэн хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Холбоотой сэдвүүд

хулгай хулгайч

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.