Б.Баясгалан
05 сарын 02, 2021
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Сангийн сайд Б.Жавхлан нар орон нутаг руу вакцины түгээлтийг эрчимжүүлэх үйл ажиллагаанд оролцлоо.
Өнөөдөр 11 аймаг руу 93,000 тун вакцины тээвэрлэлтийг цагдаагийн хамгаалалттайгаар түгээж байна.
Орон нутагт 18-50 насны 808.284 хүн, 50-аас дээш насны 305.950 хүн амьдарч буй. Өчигдөр буюу 5 дугаар сарын 01-нээс эхлэн 50-аас дээш насны иргэдийг вакцинжуулж эхэлсэн.
Засгийн газар, Улсын Онцгой Комисс дархлаажуулах үйл ажиллагааг үе шаттайгаар зохион байгуулж, 2021 оны 7 дугаар сар гэхэд орон нутагт ажиллаж, амьдарч байгаа иргэдийг бүрэн вакцинжуулж дуусахаар зорьж буй.
21 аймгийн хүн амыг, ялангуяа 50-аас дээш насныхныг нэн тэргүүнд вакцинжуулахаар 2021 оны 4 дүгээр сарын 30-наас 5 дугаар сарын 1-ний өдрүүдэд 11 аймагт вакциныг дараах байдлаар түгээгээд байна.
Үүнд:
Өнөөдөр нэмж:
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдрийн арга хэмжээнд оролцох үеэрээ "Монгол Улсын Засгийн газрын эн тэргүүний зорилго нь иргэдээ вакцинжуулах бөгөөд боломжит хувилбаруудыг судалж, вакцинжуулалтыг идэвхжүүлж байна.
Одоогоор зорилтот бүлгийнхээ 43 хувийг вакцины эхний тунд хамруулсан. Өнөөдрөөс орон нутагт вакцинжуулалтыг эхлүүлэх боломжтой боллоо.
Хамгийн чухал нь орон нутагт хүйтэн хэлхээний бүрдүүлэлтийн асуудал амаргүй байгаа тул хувийн хэвшлийнхэнтэйгээ хамтарч ажиллавал тустай. Орон нутгийн иргэдээ вакцинжуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалж байна. Бид 6 дугаар сарын 01-н гэхэд орон нутгийн иргэдээ коронавируст халдварын эсрэг эхний тунгийн вакцинжуулалтад хамруулахаар төлөвлөсөн. Ингэж чадвал 7 дугаар сарын 01-н гэхэд хоёр дахь тунг хийх боломжтой болно. Вакцины нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхад Засгийн газар хичээн ажиллана" гэлээ.
2021 оны 5 дугаар сарын 01-ний байдлаар орон нутагт вакцинд хамрагдах 18-аас дээш насны 1,114,234 хүн байна. Эдгээрээс 174,903 нь вакцины нэгдүгээр тун, 47,553 нь хоёрдугаар тунд хамрагдаад байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.