Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

ДОХ-ын халдвартай 37 сая хүн амьдарч байна | Peak News

ДОХ-ын халдвартай 37 сая хүн амьдарч байна

Х.Оргил
12 сарын 01, 2021

Өнөөдөр ДОХ-ын эсрэг дэлхийн өдрийг тэгш бус байдлыг халж, ДОХ-ыг зогсооё уриан дор тэмдэглэж байна. Анх 1988 оноос хойш тэмдэглэж ирсэн уг өдөр хүний дархлалын олдмол хомсдолын (HIV) вирусаар өвчилсөн сая сая хүмүүсийг дэмжих зорилгоор тэмдэглэж ирсэн юм. 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр дэлхий даяар ДОХ-ын вирусийн халдвартай нийт 37 сая хүн амьдарч байна. Мөн уг өвчнөөр 680 мянган хүн өнгөрсөн онд нас барж, шинээр 1 сая 500 мянган хүн халдвар авчээ.

Уг вирусийг анх 1984 онд илрүүлснээс хойш өнөөдрийг хүртэл олон сая хүний амь насыг авч одсон уг вирус дэлхийн хэмжээний аюулт тахал өвчин болсон юм.

Хамгийн олон буюу 7.5 сая ДОХ-той хүн Өмнөд Африк улсад амьдарч байна. Жилд 72 мянган хүн уг өвчнөөр тус улсад нас бардаг байна. Энэтхэгт 2.1 сая хүн, манай хойд хөрш ОХУ-д 1 сая хүн, өмнөд хөрш БНХАУ-д 1.2 сая халдвартай хүмүүс амьдарч байна. НҮБ-ын ДОХ-той тэмцэх нэгдсэн UNAIDS хөтөлбөрийн статистик мэдээгээр манай улсад ДОХ-ын халдвартай 650 хүн амьдарч байгаагийн дийлэнх нь эрэгтэйчүүд байна. Үүнээс 35 хувь нь ART (antiretroviral therapy) эмчилгээ хийлгэж байгаа юм байна. Монгол улсад нийт ойролцоогоор 6000 орчим биеэ үнэлэгч байдаг гэх тоо байдаг бөгөөд тэдний дийлэнх нь нийслэл Улаанбаатар хот, Дархан, Дорнод, Хөвсгөлд байдаг гэжээ. Тэдний 80 орчим хувь нь л бэлгэвч хэрэглэдэг гэсэн байна.

Холбоотой сэдвүүд

дох хдхв

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.