Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Өнөөдөр 'Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр' тохиож байна | Peak News

Өнөөдөр "Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр" тохиож байна

Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдрийг жил бүрийн зургаадугаар сарын 12-ны өдөр тэмдэглэдэг билээ.

Дэлхий нийтээр 2002 оноос хойш, Монгол улс 2005 оноос эхлэн энэ өдрийг тэмдэглэж байна.

Манай улс Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн тухай 182 дугаар конвенци, Хөдөлмөрийн насны доод хязгаарын тухай 138 дугаар конвенци, 1930 оны Албадан хөдөлмөрийн тухай 29 дүгээр конвенциудад нэгдсэн байдаг. 

Энэ хүрээнд 2021 онд Хөдөлмөрийн тухай хуулиа шинэчлэн баталж ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны суурь зарчимд “Хүүхдийн хөдөлмөрийг хориглох, хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах” зохицуулалтыг хуульчилж өгсөн.

Тухайлбал:

  • Насанд хүрээгүй хүнийг ажиллах хүч нийлүүлэх гэрээгээр ажиллуулах, мөн уртын гэрээгээр ажиллуулах, 
  • Оюун ухаан, биеийн хөгжил, амь нас, эрүүл мэндэд аюул учруулах, хүмүүжил, ёс суртахуунд сөргөөр нөлөөлөх болон хууль тогтоомжоор хориглосон хөдөлмөр эрхлүүлэх, 
  • Хүүхдийн хөдөлмөрийг мөлжлөг хэлбэрээр ашиглах, цалин хөлсийг шударга бусаар тооцож олгох, хүүхдийн нэрээр хууль бусаар үйл ажиллагаа явуулах зэрэг тэвчишгүй хэлбэрийн хөдөлмөрийг хүүхдээр эрхлүүлэхийг хориглосон байдаг.

Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр Монгол Улсад 150 мянга гаруй хүүхэд хөдөлмөр эрхэлж байна. Үүнээс 58 мянга орчим нь хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй орчинд хөдөлмөр эрхэлж байна гэсэн судалгаа гарчээ.

Өнөөдрийн байдлаар манай улсад хүүхдийн эрхийн 38 улсын байцаагч ажиллаж байгаа бол ирэх онд хүүхдийн эрхийн байцаагчдын орон тоог 92 болгож нэмэхээр төлөвлөжээ.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.