Өнөөдөр тамирчин Г.Угалзцэцэг, жүжигчин М.Баярмагнай нар төрийн одон медалиар шагнуулна

Х.Оргил
12 сарын 28, 2018

Өнөөдөр 11:40 цагаас Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн одон, медаль гардуулна.

Эдгээр хүмүүсийн тоонд Монголын Бодибилдинг фитнессийн холбооны шилдэг тамирчдын нэг, Олон улсын хэмжээний мастер Г.Угалзцэцэг, хошин урлагийн "МАСК" продакшны жүжигчин М.Баярмагнай нар багтсан байна.

Г.Угалзцэцэгийн хувьд олон улсын хэмжээний мастер бөгөөд сүүлийн жилүүдэд бодибилдинг, фитнессийн Ази тивийн болон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, түүхэн амжилтуудыг үзүүлсээр байгаа билээ. 

М.Баярмагнай нь 18 жил монголын хошин урлагийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж ирэн нэгэн юм.


Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.