Өнөөдөр цэцэрлэг, сургуулийн хичээл 10.00 цагт эхэлнэ

Б.Баясгалан
04 сарын 25, 2019

Нийслэлийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд өнөөдөр буюу энэ сарын 25-ны өглөө гамшгийн дуут дохиогоор нүүлгэн шилжүүлэх дадлага сургууль хийхтэй холбогдуулан ажлын цагийг 10.00 болгож хойшлуулсан. Гэтэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ өдөр цэцэрлэг, сургууль хичээллэхгүй гэдэг ташаа мэдээлэл түгээж байгаа тул нийслэлийн Боловсролын газраас мэдэгдэл гаргалаа. 

Тодруулбал, өнөөдөр цэцэрлэг, сургуулийн сургалтын үйл ажиллагаа 10.00 цагт эхлэх бөгөөд өглөөний ээлжийнхний хичээл тардаг цагтаа тарах учраас өдрийн ээлжийнхэн тогтмол хуваарийнхаа дагуу хичээллэх юм байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн “Ажлын цагийн хуваарьт зохицуулалт хийх тухай“ А/339 дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд нийслэлийн ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын удирдлагад дээрх үүрэг чиглэлийг мөн өгчээ.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.