Усан онгоц живсний улмаас 100 гаруй хүн ор сураггүй алга болжээ

peak.mn
06 сарын 20, 2018

Даваа гарагийн орой Индонезийн Тоба нуурт усан онгоц живж, 128 зорчигч ор сураггүй алга болсон тухай “Ройтерс” агентлаг мягмар гарагт мэдээлэв.

“Хамаатан садан нь алга болсон тухай мэдүүлж байгаа хүн маш олон байна” хэмээн Медан хотын ойролцоо байрладаг эрэл хайгуул, аврах албаны дарга Будиаван мэдэгджээ.

Цаг агаар муудсанаас живсэн усан онгоц дээр 80 орчим хүн сууж явсан тухай тус улсын албаныхан өмнө нь мэдээлж байсан аж.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

Холбоотой сэдвүүд

усан онгоц индонез

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.