Усанд урсан живэх гэж байсан 4 иргэний амь насыг амь насыг аварчээ

Х.Оргил
06 сарын 24, 2019

НОБГ-ын нийслэлийн Аврах анги 105-ын алба хаагчид, Цагдаагийн байгууллагатай хамтран Туул голын тогтоол усанд иргэдийг осолдохоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах зорилгоор 9 дэх жилдээ “Завьт эргүүл” арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийт 6 удаагийн дуудлагаар ажиллаж, усанд урсаж явсан 4 иргэний амь насыг авран хамгааллаа.

Алба хаагчид 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд Туул голын Гачууртын Хар усан тохойгоос Биокомбинатын гүүр хүртэл моторт болон сэлүүрт завиар иргэдийг голын усанд осолдохоос урьдчилан сэргийлж, аюулгүй байдлыг хангаж ажиллах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Холбоотой сэдвүүд

аврагч обег

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.