Усархаг бороо орсны улмаас Дарь-Эхийн замын зорчих хэсэг эвдэрчээ

Б.Баясгалан
08 сарын 05, 2019

Их хэмжээний усархаг бороо орсны улмаас Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Дарь-Эхийн замын зорчих хэсэг эвдэрч, замын нөхцөл байдал хүндэрчээ. Үүнтэй холбоотойгоор хөдөлгөөний эрчим удааширч, түгжрэл саатал үүсэж байна.

Тиймээс жолооч нар замын хөдөлгөөний дүрмийн дагуу анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.