Усархаг борооны улмаас Энхтайваны гүүрний зорчих хэсгийг хаалаа

Х.Оргил
08 сарын 18, 2019

Урьд шөнө орсон усархаг борооны улмаас Энхтайваны гүүрний зорчих хэсэгт эвдрэл гарчээ. Иймээс өнөөдөр буюу 2019.08.18-ны өдрийн 14:00 цагаас тодорхойгүй хугацаагаар Энхтайваны гүүрний хойноос урагш чиглэлтэй зорчих хэсгийн 1 дүгээр эгнээний хөдөлгөөнийг хааж зам засварын ажил хийнэ.
Тиймээс иргэд та бүхэн бусад чиглэлийн замыг сонгон зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөж байна.

Холбоотой сэдвүүд

бороо зам засах

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.