Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Устөрөгчөөр ажилладаг 1000 морины хүчтэй супер машиныг танилцууллаа | Peak News

Устөрөгчөөр ажилладаг 1000 морины хүчтэй супер машиныг танилцууллаа

Б.Анхилам
08 сарын 13, 2020

"Hyperion" хэмээх АНУ-ын Калифорни мужид байрладаг компани устөрөгчийн шатахууны технологийн тухай хүмүүсийн ойлголтыг өөрчлөх үүднээс устөрөгчөөр ажилладаг супер машинаа танилцуулжээ. 

Hyperion XP-1 гэх энэхүү машин нь шахмал устөрөгчийн хийн нэг дүүргэлтээр 1600 км зам туулах чадвартай бөгөөд цахилгаан мотор нь 1000 морины чадалтай. Түүнчлэн 2 секунд гаруй хугацаанд 60 миль/цаг хурдлах чадвартай. 

Устөрөгчийн шатахуун бүхий энэ машин нь зай ашиглан энерги хуримтлуулалгүй устөрөгч ашиглан цахилгаан үүсгэдэг цахилгаан машин юм. 

Уг машин нь зайгаар ажилладаг машинаас илүү урт замыг туулах чадвартай учир нь нэг литр шахмал устөрөгч зайнаас илүү их цахилгаан үүсгэдэг гэнэ. Мөн устөрөгчийн хий маш хөнгөн тул машины нийт жинд нөлөөлж, илүү хурдтай явах боломжийг олгодог байна. 

Хонда, Тоёота, Хьюндей, Женерал моторс зэрэг компаниуд ч өмнө нь устөрөгчөөр ажилладаг машин бүтээж байсан бөгөөд цөөн тоогоор худалдаанд гаргаж байжээ. 

Уг машины хамгийн түвэгтэй нэгэн асуудал нь шатахуун цэнэглэлт юм. Шингэн шатахуун болон цахилгаантай харьцуулахад, устөрөгчийн шатахуун түгээх станц маш ховор байдаг. Гэсэн ч зайгаар ажилладаг машинтай харьцуулахад шатахууны нөөцлүүрийг дүүргэхдээ илүү бага хугацааг зарцуулдаг байна. Жишээлбэл, 1,6 км зам туулахад ашиглахад түлшийг ердөө 3-5 минут л зарцуулах юм. 

Тус компанийн хамгийн анхны машинууд ирэх жилээс хэрэглэгчдийн гарт очих гэнэ. Одоогоор үнийг дуулгаагүй ч үзүүлэлтээс хамааран үнэ зөрүүтэй борлуулагдахыг хэлжээ. Хамгийн хүчин чадал сайтай буюу 1000 морины хүчтэй машин нь л гэхэд 6 оронтой ам доллараар үнэлэгдэх гэнэ.  

Бичлэг үзэх: 

Эх сурвалж: CNN

Холбоотой сэдвүүд

машин устөрөгч

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.