Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

“Өсвөр үеийн эрүүл мэндийн долоо хоног” тохиож байна | Peak News

“Өсвөр үеийн эрүүл мэндийн долоо хоног” тохиож байна

Дэлхийн өнцөг булан бүрд суугаа өсвөр насныханд тулгамдаж буй эрүүл мэндийн өвөрмөц асуудлуудын тухай олон нийтийн ойлголтыг сайжруулах, өсвөр үеийнхний бие болон сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, эрүүл зан үйлийг нь дэмжих, төлөвшүүлэх зорилготойгоор зохион байгуулагддаг “Өсвөр үеийн эрүүл мэндийн долоо хоног”-ийг Эх хүүхдийн, эрүүл мэндийн үндэсний төв гурав дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэ жил “Өсвөр үеийнхэнд бие махбод, нийгэм, сэтгэл зүйн асуудал, эрсдэл үүсэхээс өмнө анхаарлаа хандуулъя” уриатайгаар дөрөвдүгээр сарын 5-11-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа юм.

ДЭМБ болон НҮБ-аас тодорхойлсны дагуу 10-19 насныхныг өсвөр үеийнхэн, 15-24 насныхныг залуучууд, 10-24 насныхныг нийтэд нь залуучууд гэж тодорхойлдог. 

Өсвөр нас бол хүүхэд наснаас насанд хүрэх өсөлт хөгжлийн чухал үе шат бөгөөд эрүүл мэндийн үндэс суурийг тавих үе юм. Өсвөр насанд явагдах бие махбод, сэтгэлзүй, танин мэдэхүйн хурдацтай өөрчлөлт нь тэдний мэдрэх, сэтгэн бодох, шийдвэр гаргах, хүрээлэн буй ертөнцтэй харилцахад ихээхэн нөлөөлдөг.

“Өсвөр үеийн эрүүл мэндийн долоо хоног”-ийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн албан ёсны цахим хуудсаар дамжуулан аваарай.

Холбоотой сэдвүүд

хамгаалалт хүүхэд

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.