Утаа их хэмжээгээр ялгаруулж буй автомашиныг торгоно

Л.Баяржаргал
09 сарын 08, 2017

Утаа их хэмжээгээр хаяж буй тээврийн хэрэгслүүдийг торгож, зөрчлийг арилгах хүртэл тухайн тээврийн хэрэгслийн гэрчилгээг нь хурааж байна. Автотээврийн үндэсний төв, Замын цагдаагийн алба, Нийслэлийн агаарын чанарын алба хамтран дээрх ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд техникийн үзлэгт хамрагдсан байдлаас харахад манай улсад утаа их хэмжээгээр ялгаруулж байгаа 1229 автомашин бүртгэгдсэн байна.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.